Харилцааны чадвар

COMS600 / Магистр

Багц цаг: 2

Нийгмийн ухааны салбар

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр харилцааны ур чадварын талаар онолын мэдлэгтэй болохын хажуугаар, харилцааны арга хэрэгслүүдийг практик үйл ажиллагаанд хэрэглэх мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд суралцагч харилцааны ур чадвар, арга хэрэгслийг онолын үүднээс судалж, мэдлэг эзэмшихийн сацуу тэдэнд ажил амьдралдаа хэрэглэх ур чадвар дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Харилцааны үүрэг, зорилго, агуулга, бүтэц, хэрэгсэл; харилцааны трансакт загвар, харилцааны коммуникатив, перцептив, интерактив талууд; харилцах арга техник; бичих, ярих, сонсох, унших, захидал бичих, ярилцлага хийх ур чадвар; биеийн хэл; зөрчил маргааныг шийдвэрлэх аргууд.