Ардын билиг зүйн удиртгал

FOLK210 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

​​Энэхүү хичээл нь хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн суурь болсон домог зүйн сэтгэлгээнээс эхлэн язгуурын шүтлэг бөө мөргөлийн уламжлал, аман билиг, өгүүлэх урлагийн зүйлс, ардын язгуур урлагийн төрөл хэлбэрүүдийг таниулж, цаашид аман зохиол, ардын урлаг судлалын хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах суурь мэдлэг чадварыг олгох, монгол үндэсний язгуур урлагаа уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх үзэл хандлага төлөвшүүлэх зорилготой.​

Товч агуулга

Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн суурь болсон домог зүйн агуулга, монгол үндэстний язгуурын шүтлэг бөө мөргөлийн аман билгийн уламжлал /Тэнгэр, онгодын магтаал, дуудлага, тамлага, өчил, хурайлга, даллага гэх мэт/, монгол ардын язгуур урлаг/ өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт аялгуунаас ардын дуу хөгжмийн уламжлал, ардын бүжиг бий биелгээ, жүжиг наадмын зүйлс г,м / зэрэг ардын урлагийн хэлбэрүүд ​