Араб хэлний бичгийн орчуулга

ARAB465 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Албан бичгийн утгыг оноох, утгачлах, дүйцүүлэх, хадмал орчуулга хийх онол, дадал эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино. Гэрээ хэлэлцээр, эрдэм шинжилгээ, судалгааны утга агуулга бүхий мэдээлэл орчуулж сурах.

Товч агуулга

Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд араб хэлээр орчуулга хийх юм.