Компьютерын сүлжээний менежмент

ECEN323 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Компьютерийн сүлжээний сервер систем, дамжуулалтын төхөөjөмжүүдийн үйл ажиллагаа тогтвортой найдвартай байхын тулд зөв зохистой зохион байгуулж, тэдгээрийн хянаж, гэмтэл тасалдал илэрвэл хэрхэн сайжруулах зэрэг үйлдлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл сүлжээний төлөлвлөлт, зохион байгуулалт, суурилуулалт, тэдгээрийг сайжруулах арга хэмжээг цогцод нь сүлжээний менежментээр шийддэг. Энэхүү хичээлээр сүлжээний хяналт, хяналтын үр дүнг сайжруулах төлөвлөлт зохион байгуулалтыг хийх арга техниктэй танилцах болно

Товч агуулга

Сүлжээний төлөвлөлт зохион байгуулалтын суурь аргатай танилцах ба тус аргачлалын хүрээнд томоохон хэмжээний сүлжээ байгуулах төсөл боловсруулж, байгуулсан сүлжээнийхээ менежментийн бодлого боловсруулан ажиллах ур чадварыг эзэмших болно. Сүлжээний менежмент нь тохиргооны менежмент, гамшгийн менежмент, аюулгүй байдлын менежмент, бүртгэлийн менежмент гэх зэрэг салбарласан төлөвлөлт зохион байгуулалтын бүтэцтэй байна. Эдгээрээс суралцаж, зохих мэдлэг чадварыг эзэмших болно