Евроазийн эртний хүн амын антропологи

ANTH807 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Евразийн түүхийн өмнөх болон түүхэн үеийн хүн амын соёл иргэншил, түүхэн тухайн үеийн хүн амын нүүдэл суудал, тэдгээрийн угсаа гарвалын холбоо, хамаарлын талаар эртний хүн судлал, эртний ДНХ болон биоантропологи, археологи, угсаатан судлал, хэл шинжлэлийн антропологийн мэдээллүүдэд тулгуурлан онолын дүн шинжилгээ хийх суурь мэдлэгтэй болох ба эзэмшсэн мэдлэгээ монголчуудын угсаа гарвал, евроазийн эртний хүн амын түүх, соёл, генетик холбоо зэрэгтэй уялдсан түүх, археологи, антропологийн тодорхой чиглэлийн судалгааны практикт ашиглах чадвартай болно.

Товч агуулга

Евроазийн тал нутгийн бүсэд оршдог Сибирь, Казахстан, Монгол, Баруун хойт ба Умарт Хятадын археологи, палеоантропологийн судалгааны тойм, соёлын гол гол бүс нутаг, эртний миграци, түүхэн өмнөх ба түүхэн үеийн хүн амын гарал үүсэл, угсаа гарвалын талаархи гол үзэл баримтлалууд, бүсийн нутгийн эртний болон орчин үеийн хүн амын угсаа гарвал, гарал үүслийн холбооны талаар онолын баримтлал, судалгааны үр дүн зэргийг хамрана.