Шашны психологи

RELI311 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Шашин шүтэх, эс шүтэх хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, нийгэм, хувь хүмүүсийн амьдралд нөлөөлөх үүрэг, сүсэг бишрэлийн сэтгэлзүйн нийгэм-соёл, байгаль газарзүй, танин мэдэхүйн үндсийг эрт үеэс өнөө үеийг хүртлэх өрнө, дорнын эрдэмтэн мэргэд хэрхэн тайлбарласныг тоймлон судалж мэднэ.

Товч агуулга

Эртний Дорно дахин, эртний Грек, Ром, дундал зуун, сэргэн мандалт, шинэ үеийн өрнийн философичид, сэтгэл судлаачид, орчин үеийн Өрнө, Дорнын сэтгэл судлаачид, философичид шашин шүтэх, эс шүтэхийн сэтгэлзүйн үндэс, үүрэг нөлөөг хэрхэн тайлбарласан түүхэн тоймыг авч үзнэ. Мөн шашныг дарангуйлал ба фанатизм, психоанализ, зөн совин ба зөн билиг, эмэгтэйчүүд, бясалгал, хүлцэнгүй ба хичээнгүй, амар амгалан, аз жаргал гэх мэт сэтгэлзүйн ойлголтуудтай холбон тайлбарлаж, шашны талаархи сэтгэл судлаачдын үзэл санааг тоймлон авч үзнэ.