Сэргээгдэх эрчим хүчний экологи, мониторинг

ECEN446 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Сэргээгдэх энергийн эх үүсвэрийн технологийг өргөн далайцтай ашиглах үед гарч болох экологийн сөрөг нөлөө, үр дагаваруудыг урьдчилан тооцоолох зорилготой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дулаан, цахилгааны энерги үйлдвэрлэх явцад болон сэргээгдэх эрчим хүчний технологийн төнөг төхөөрөмжийг үйлдвэрлэх үед хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөг илрүүлэх ач холбогдолтой

Товч агуулга

Уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний технологиор дулаан, цахилгаан үйлдвэрлэх технологийн явцад үүсэх химийн, цацрагийн, тоосонцорын, нэмэгдэл дулааны, механик бохирдолын экологид үзүүлэх сөрөг нөлөө, экологийн хүчин зүйлийг судлана. Ус, салхи, газрын гүний дулаан, биомассын эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөг тооцох, мониторинг хийх аргыг судлана. Нарны эрчим хүчийг дулаан, цахилгааны энергид хувиргах, хуримтлуулах, дамжуулах төхөөрөмжийн үйлдвэрлэлийн процессын үед хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх байгаль орчны урьдчилсан үнэлгээ өгөх аргыг судлана. Мөн сэргээгдэх эрчим хүчний уламжлалт бус шинэ технологийг өргөн цар хүрээтэй ашиглахад байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаваруудыг шинжлэх ухааны үндэстэй урьдчилан тодорхойлох, мониторинг хийх аргыг судлана