Структур геологи-II

GEOL209 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Геологийн дунд ба том хэмжээний структурын төрлийг тогтоож, чулуулгийн деформацийн хэв шинжийг илрүүлэх, үеийн ул, гадаргууг тодорхойлох, ан цав, хагарлын төрөлзүйг тогтоох чадвар тус тус эзэмшиж, хэвтээ ба налуу байрлалтай үеийг зурагт тэмдэглэх, зүсэлт хийх, орон зайн болон огторгуйн 3 хэмжээст байдлаар сэтгэж төсөөлөх барилд суралцана.

Товч агуулга

Дэлхийн царцдас нь янз бүрийн цаг хугацаанд, өөр өөр байрлалд, том бага хэмжээний төрөл бүрийн хэв гажилд өртдөг бөгөөд тэдгээр нь царцдаст одоо бидэнд танигдах байдлаар хагарал, атираа, үелэл гэх мэт төрөл бүрийн структуруудийг үүсгэн байдаг. Энэхүү хичээлээр бид тэдгээрийг таних, тодорхойлох, зүй тогтолыг нь илрүүлэх, дүрслэн буулгах арга барилд суралцана. Оюутан суралцах явцдаа макро хэмжээний структурийн гарал үүсэл тэдгээрийг бий болгож буй хүчин зүйлүүдтэй танилцахаас гадна эрдсийн төвшинд үүсэх микро структуруудтай танилцана. Хичээл нь лекцээс гадна дадлага хичээлийн цаг болон зуны хээрийн сургалтын дадлагатай.