Макроэкономиксийн үндэс (Ерөнхий суурь)

ECON102 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр оюутан макроэкономиксийн онолын урсгалуудын хоорондын ялгааг ойлгож,макроэкономиксийн үндсэн ойлголтууд болон үзүүлэлтүүдтэй танилцана.Цаашид макроэкономиксийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана. Улмаар дунд түвшний макроэкономикс хичээлийг судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд,макроэкономиксийн судлах зүйл,онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Дараагийн хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) гэж юу болох тухай, мөн үндэсний тооцооны системийн бусад үзүүлэлтүүд тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана.Түүнчлэн ,бодит болон нэрлэсэн ДНБ,ДНБ-ний дефлятор гэсэн ойлголтуудтай танилцана.Тухайн улсын амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индексийг (ХҮИ) ДНБ-ий дефлятортой харьцуулсан ойлголтыг өгнө. Хичээлийн гурав, дөрөв, тавдугаар бүлэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална.Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт,ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг,төв банк, инфляцийн мөн чанар, шалтгаан, инфляцийн зардал зэрэгтэй танилцана.Макро эдийн засгийн урт хугацааг судална гэдэг нь эдийн засаг хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлнэ.Хичээлийн төгсгөл хэсэгтбогино хугацааны эдийн засгийг судална.Үүнд: нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн загвар,эдийн засгийн хэлбэлзэл,түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжуулах бодлогуудын талаар судална.”Макроэкономиксийн үндэс” 2 багц цагийн хичээл нь 3 багц цагийн хичээлтэй агууллагын хувьд адил боловч цөөн цагаар ордогоороо ялгаатай.