Хятад хэлний үгийн сан судлал

CHIN422 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Өмнө үзсэн хятад хэлний мэдлэг, чадварт суурилан хэлний өнгөн хийгээд гүн бүтцийг ойлгоно. Хятад хэлний үгийн сангийн нэгж, түүний утгын давхраа, үгийн цөм утга, салаа утга, шилжсэн утга, хэлцийн олдмол утга, үгийн утгын харьцаа, өөрчлөл хувьсал, үгийн хэрэглээ, үндэсний онцлог үгийн утга хэрэглээ, үгийн утгын орон, үгийн утгын түүхэн шинж зэргийг шүүн тунгааж задлан шинжилнэ. Хятад хэлний онолын мэдлэгтэй болно.

Товч агуулга

Хятад хэлний үгийн сангийн бүтэц, үндсэн үгийн сан ба ерөнхий үгийн сан, хуучирсан үг хэллэг ба утга зохиолын хэл, нутгийн аялгуу ба харь үг хэллэг, шинэ үг хэллэг, ярианы ба бичгийн хэл, хэлц үг, хэвшмэл хэллэг, битүү утгатай үг, зүйр үг, цэцэн үг, ёгт үг, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, үгийн олон утга, товчилсон үг зэргийг хэрэглэж сурна. Хэлний өнгөн хийгээд гүн бүтцийн түвшний ойлголтыг хамарна.