Хүрээлэн буй орчны геохими

ENEN310 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдад хүрээлэн буй орчны геохимийн мэдлэг (нэршил, ангилал, аргачлал, хэв маяг) эзэмшүүлэх, үндсэн ойлголт, онолуудад сургах, хичээлийн материалийг хэрэглэх арга барил (бодох, асуудлыг шийдэх, шийдвэр гаргах)эзэмшүүлэх, мөн геохимийн үр дүнгүүдийг (нуурын, хөрсний эсвэл байгалийн усны) ашиглан өнгөрсөн үеийн болон өнөө үеийн хүрээлэн буй орчны төлөв байдлын талаар бодитой дүгнэлт хийхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглаж сургах зорилготой

Товч агуулга

Монголоор: Геохимийн салбар бол геологи, хүрээлэн буй орчны асуудалд химийн ойлголт, зарчмуудыг хэрэглэдэг судалгааны томоохон салбар юм. Энэ хичээлээр хүрээлэн буй орчны чанар, хүн, амьд организмд хамгийн чухал хэсэг болох газрын гадарга орчмын геохимийн процессийг судална. Хичээлийн эхний үед геохимийн үндэс болох зарим чухал зарчим, ойлголтуудыг судлах ба үүний дараа хөрс, ус, агаарын судалгаанд геохимийн арга аргачлалыг хэрхэн хэрэглэх талаар авч үзнэ. Хичээлийн төгсгөл хэсэгт оюутнууд сэдэвт ажил гүйцэтгэж хичээлээр үзсэн арга аргачлалуудыг тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэж дадлага хийнэ