Линукс сервер ба сүлжээ

ECEN326 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Линукс үйлдлийн систем ашиглан компьютерийн сүлжээг удирдан зохицуулах серверүүдийг зохион байгуулах чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Энэхүү хичээлийг судалснаар орчин үеийн сүлжээнд хэрэглэгдэх серверүүдийн талаар ойлголттой, ашиглах чадвартай болно

Товч агуулга

Линукс үйлдлийн системийн интерфэйсийн тохиргоо хийх, олон IP хаяг тохируулах, чиглүүлэлтийн тохиргоо, iptables файрволын ажиллагааны зарчим, table болон chain-үүд, тэдгээрийн үүрэг, тохиргооны параметрүүд, өргөтгөсөн нөхцлүүд, user-defined chain DHCP серверийн ажиллагааны зарчим, багцлах тохиргоонууд, параметр болон option-ууд, статик тохиргоо, DHCP relay, DNS серверийн ажиллагааны зарчим, төрлүүд, тэдгээрийн тохиргооны ялгаа, стандарт бичлэгүүд, зонын файлуудын, FTP серверийн төрлүүд болон тэдгээрийн ажиллагааны зарчим, хэрэглэгчийн төрлүүд, тэдгээрийн эрх, Web серверийн ажиллагааны зарчим, үндсэн параметрүүд, virtual host болон alias, аюулгүй байдлыг хангах хялбар арга алхмууд, MySQL сервертэй ажиллах, түүнийг вебээр удирдах, eMail сервер байгуулах, виртуал сервер байгуулах Samba серверийн ажиллагааны зарчим, хэрэглэгчийн төрлүүд болон тэдгээрийн эрх, Сүлжээний файл систем ашиглан директор экспорт хийх, сүлжээний файл системийг клиент талд холбох, цагийн серверийн ажиллагааны зарчим, тохиргоо хийх, SSH, SCP, SFTP-ийн ашиглалт, Лог болон логийн түвшин, логийг үечилсэн байдлаар архивлах, логийг өөр серверт бичих талаар үзнэ