Хот суурин цэцэрлэгжүүлэлт

FORS403 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийг үзснээр ногоон объектуудын ангилал зүй, тэдгээрийн онцлог, гарал үүсэл, зохион байгуулалт, төлөвлөлтийг үзэж, Сквер, сад, парк, зоопарк, дархан цаазтай газруудын төлөвлөлтийн ялгаа, онцлог, цэцэгт ногоон байгууламж болох цэцгэн партер, арабеск, оранжеровка, хажуугийн цэцэрлэгжилт, өвлийн цэцэрлэг, дээврийн цэцэрлэгжилтийн онцлог, тэдгээр хэрэглэх гоёл чимэглэлийн ногоон суулгацуудын байрлал, онцлог, арчилгаа, нөхөн тарилт зэргийг үзэж, хот суурины ногоон байгууламжийн тарилтын норм үнэлгээтэй танилцснаар хотын гудамж талбайд ногоон байгууламж бий болгох онол практикийн мэдлэг эзэмшиж, тэдгээрийг байгуулах дадал арга барил эзэмших зорилготой

Товч агуулга

Хот цэцэрлэгжилтийн ажил нь их барилгын салшгүй хэсэг болохын хувьд ногоон объектуудын ангилал зүй, тэдгээрийн онцлог, гарал үүсэл, зохион байгуулалт, төлөвлөлтийг үзнэ.Гудамжны төлөвлөлт, цэцэрлэгжилт, тэдгээрийн нэр төрөл (бульвар, сквер, аллей, улица, скоростная дорога, магистральная дорога, шоссе, набрежная) тэдгээрийн онцлогийг үзнэ. Сквер, сад, парк, зоопарк, дархан цаазтай газруудын төлөвлөлтийн ялгаа, онцлог, цэцэгт ногоон байгууламж болох цэцгэн партер, арабеск, оранжеровка, хажуугийн цэцэрлэгжилт, өвлийн цэцэрлэг, дээврийн цэцэрлэгжилтийн онцлог, тэдгээр хэрэглэх гоёл чимэглэлийн ногоон суулгацуудын байрлал, онцлог, арчилгаа, нөхөн тарилт зэргийг үзэхийн зэрэгцээ хот суурины ногоон байгууламжийн тарилтын норм үнэлгээний аргачлалыг судлаж