График рендеринг

ICSI325 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бид энэ хичээлээр рендерлэлтийн процессийн талаар авч үзнэ. Рендерлэлт нь график обьектууд буулгалтын хавтгай дээр хэрхэн буулгагдах асуудлыг авч үзэх ба рендерлэлтийг гүйцэтгэх хэд хэдэн арга замуудын талаар ойлголт өгөх бөгөөд хэрэглэгчийн зах зээлд түгээмэл байдаг (видео тоглоом, гэрийн компьютер г.м) график системүүдэд ашиглагддаг уламжлалт аргуудыг авч үзнэ. Объектууд болон гэрлийн хоорондын харилцан хамаарлын талаарх зарим үндсэн мэдлэгтэй болж, объект дээрээс цацрах гэрлээр тухайн объектын харагдалт нь тодорхойлогддог болохыг таних бөгөөд объектын харагдалт нь эцэстээ гэрлийн шинж байдлыг загварчлах асуудал гэдгийг мэдэхэд оршино.

Товч агуулга

Энэхүү хичээлээр компьютерийн график, загварчлал, хөдөлгөөнт дүрс, түүнийг дэлгэцэд хэрхэн дүрслэх талаар үндсэн арга зүйн талаар үзэх бөгөөд зургийн үндсэн боловсруулалт, геометрийн хувиргалт, муруй ба гадаргуугийн геометрийн загварчлал, хөдөлгөөнт дүрс, 3 хэмжээст дүрслэл, харагдах байдлын алгоритмууд, гэрлийн ойлт түүнийг хянах, сүүдэрлэх, 3 хэмжээст биетийн доторх харагдцын дүрслэл зэрэг сэдвүүд багтана.