Монгол улсын архивын албаны түүх, зохион байгуулалт

ARCH321 / Бакалавр

Багц цаг: 2

Түүхийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутнуудад Монгол улсад архивын алба үүсч хөгжсөн түүх болон архивын албаны одоогийн бүтэц, зохион байгуулалтын талаар мэдлэг олгох, төгсөж гарсаны дараа аль ч архивын байгууллагад ажилласан, уг архивын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу ажлаа зөв зохион байгуулах чадвар, дадал дүйг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Монголчуудын архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, ашиглалтын түүхэн уламжлал ба шинэчлэл, Монгол улсад үндэсний архивын нэгдсэн сан хөмрөг үүсч, төрийн архивууд байгуулагдаж хөгжсөн түүхийг үзнэ. Мөн ардын хувьсгалаас өмнөх болон дараах үеийн архивын хөмрөг үүсгэгч байгууллагуудын архивын баримтын агуулга, бүрэлдэхүүн, онцлог, бичгийн хэв хэлбэрийг баримтанд тулгуурлан судална. Өнөөгийн архивын албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн архивуудын тогтолцоо, удирдлага, чиг үүргийг архив тус бүрээр нь нарийвчлан авч үзнэ.