Хүний эрх

PUBL101 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийг судалснаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага,дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үрдүнд оюутнууд хүний эрхийн утга учир ач холбогдолыг танин мэдэж,хүний эрхийн мэдлэгтэй иргэн болж төлөвшинө.Аливаа улс орны иргэдийн олонхи нь ардчиллын үнэт зүйл түүний дотор хүний хувийн эрхийн үндсийг ойлгож,хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг

Товч агуулга

Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн,хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана.