Өөрчлөлтийн удирдлага

MNGT316 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгууллагын өөрчлөлтийн удирдлагын онолын суурь мэдлэгийг олгон, байгууллага өөрчлөлтөнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, шинжилгээ хийх, дүгнэх, өөрчлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах, удирдахад шаардлагатай мэдлэгийг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Байгууллагын тухай ойлголт, байгууллагын амьдралын мөчлөгийн үе шатууд, байгууллагын хөгжил, өөрчлөлт, өөрчлөлтийн удирдлагын мөн чанар, онцлог, өөрчлөлтийн удирдлагын зарчмууд, хамрах хүрээ, гадаад орчны шинжилгээ, өөрчлөлт хийх арга замууд, хэрэгжүүлэх үе шатууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс байгууллагын өөрчлөлтийн үеийн шийдвэр гаргалт ба стратеги, стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах, өөрчлөлтийн эсэргүүцэл, эсэргүүцлийг даван туулах арга зам, өөрчлөлтийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц зэрэг ойлголтууд багтана.