Монголын эртний уран зохиол

LITE221 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Эртний Монгол уран зохиол нь олон зуун жилийн түүхтэй. Уг хичээлээр “Монголын нууц товчоо” туурвигдсан үеэс эхэлж зааж ирсэн уламжлалтай. Гэвч эртний Монгол уран зохиолыг хэдий үеэс эхэлж заах ёстой, зохиогч нь тодорхой зохиол бүтээл, зохиогч бүхий бүтээл туурвил гээд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд олон байдаг. Тиймээс эртний Монгол уран зохиолыг XIII зуунаас өмнө хамгийн багаар үзэхэд 200 гаруй жилээр урагшлуулж үзэж судлах зорилготой байна.

Товч агуулга

Эртний Монгол уран зохиолыг агуулгаар нь найм хувааж заана. Эртний монгол аймгуудын үеийн дурсгал болох хадны бичээс шүлгүүдээс эхлээд уран зохиолын онцлогоос нь хамаараад “үндэстэнжисэн уран зохиол” гэсэн сэдвийн хүрээнд “Гэсэрийн тууж”, “Жангарын туульс”-ийг судална. XIII зууны үеийн Монголын эзэнт гүрний язгууртны уран зохиол, XV-XVII үеийн уран зохиол, XVII-XVIII үеийн уран зохиол, Монгол, Энэтхэг, Төвдийн уран зохиолын харилцаа холбооны асуудлууд, Төвд хэлт Монголын уран зохиолыг судална. Монголын сонгодог уран зохиолын хичээлээр XIX зууны эхэн үеэс 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеийг хүртэлх сонгодог бичгийн хэлт уран зохиолын хөгжлийн түүх, төрөл зүйлийн онцлог, хэл найруулга, бичлэгийн арга барил зэрэг асуудлууд тусгагдана. Хичээлээр, сургаалын яруу найргийн уламжлал; догшин Ноён хутагт Данзанравжаа, Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанванжил; XIX зууны “Үг” зохиол, түүний төрөл зүйлийн онцлог, Агваанхайдав, Агваандандар, Агваандампил, Ишсамбуу, Сандаг; XIX зууны үеийн сонгодог бичгийн хэлт уран зохиол дэг сургууль, тайж Ванчинбал, Гуларанса, Гүнначүг, Сүнвэйданжун, Ишжаннаши; XIX-XX зууны хүүрнэл зохиолын судалгаа; XIX-XX зууны үеийн орчуулгын уран зохиол, XIX зууны үеийн төвд хэл дээр зохиол туурвиж байсан бичгийн мэргэд; Намтар зохиол, Цахар гэвш Лувсанцүлтэм, Зая Бандида Лувсанпэрэнлэй; Магтаал найраглал, Лувсандондов, Дугарсүрэн;