Түрк хэлний албан бичгийн орчуулга

TURK340 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэдийгээр монгол, түрэг угсаатнууд түүхийн урт удаан хугацааны туршид нэгэн газар нутагт оршин байсан боловч эдүгээ утга зохиол, түүх бичлэг, албан бичгийн уламжлал зэрэг зүйлс ихээхэн ялгаатай болжээ. Иймд орчин цагийн турк, монгол албан бичгийн утгыг оноох, утгачлах, дүйцүүлэх, хадмал орчуулга хийх, албан бичгийн тогтсон загвар, үг хэллэг, найруулгын онцлогийг үзэж судлахад уг хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд монголоос турк, туркээс монгол хэлнээ орчуулга хийх юм.