Япон хэлний үгийн сан судлал

JAPN322 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон монгол хэлний үгийн сангийн зэрэгцүүлсэн судалгаа хийх онолын анхан шатны мэдлэгтэй болох

Товч агуулга

Өмнө үзсэн япон хэлний унших дадал, бичих дадал хичээлд суурилан, япон хэлний үгийн сан, тухайлбал, үгийн сангийн үүсвэр, бүрэлдэхүүн, утга, нэрзүй, хэлц үг, дуурайх үг, нутгийн аялгуу, тользүй зэргийг онолын үүднээс тоймлон үзнэ. Мөн япон хэлний яриа ба бичгийн хэлний ялгаа, үгийн утга, хэрэглээний ялгаа зэргийг онолын мэдлэг болон хэрэглээтэй холбон жишээгээр тайлбарлана.