Онолын физикийн арга

PHYS310 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр ертөнцийг үзэх шинжлэх ухаанч төсөөллийг суралцагчдад бий болгох, Физикийн шинжлэх ухаанд суралцах хялбар бөгөөд үр дүнтэй, математикт суурилсан сурах аргыг суралцагчдад эзэмшүүлэх. Квант онол ба орны онол хичээлийг цаашид суралцах, ойлгох үндэс суурь бэлдэж өгнө. Цахилгаан соронзонгийн үзэгдэлийг илэрхийлэх ерөнхий зүй тогтолыг релятив механикийн үндсэн дээр Максвеллийн систем тэгшитгэлийн хүрээнд нэгтгэж авч үзнэ.

Товч агуулга

Энэ хичээлээр онолын физикийн үндсэн зарчимтай танилцана. Ньютоны механикийн товч үзсэний дараа бид Лагранж болон Гамильтоны зарчимтай танилцуулаж, төвт орон дахь хөдөлгөөн, гармоник хэлбэлзэл, сарнилын бодлого, хатуу биеийн хөдөлгөөн, инерциаль биш тооллын системийн хөдөлгөөн гэх мэт олон тооны хэрэглээг судална. Тензор анализид тулгуурлан физикийн хуулиудыг релятив инвариант хэлбэрээр томъёолох аргатай танилцана. Цахилгаан соронзон үйлчлэлийн үндсэн тэгшитгэлийг ковариант хэлбэрээр томъёолж, тэдгээрээс гарах зарим мөрдлөгүүдийг тодорхой жишээн дээр бодох аргатай танилцана.