Геодүрслэл

GEOI414 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр БОЗТС мэргэжлийн Зурагзүйн мэргэшлээр гүнзгийрүүлэн судалж буй оюутнуудад орчин үеийн шинжлэх ухааны цоо шинэ салбар Геодүрслэлийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, цаашдын чиг хандлага, практик хэрэглээ, Зурагзүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаатай, мөн тэдгээрийг нэгдэлийг судлах болно. Мөн хичээлээр Геодүрслэл, түүний төрөл, ангилалын тухай онолын суурь мэдлэгийг олж авахын зэрэгцээ цаашид тэдгээрийг амьдрал практикт үр дүнтэй, бүтээлчээр ашиглан геомэдээлийн зураглал үйлдэх, өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэг онолын үндсэн мэдлэгийг мэргэжлийн түвшинд судлах болно.

Товч агуулга

Энэхүү хичээлээр Геодүрслэлийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, чиг хандлага практик хэрэглээ, ач холбогдол, Зурагзүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаатай, мөн тэдгээрийг нэгдэлийг судлах болно. Мөн түүнчлэн хичээлийн агуулгын хүрээнд Геодүрслэлийн үндсэн ойлголт, шинж чанар, онцлог, төрөл ангилал, Геомэдээллийн зураглал, тоон зураг, электрон зураг, зайн геодүрслэл, 3 хэмжээст зураглал, хөдөлгөөнт болон Виртуаль геодүрслэлүүдийн тухай онолын суурь мэдлэгийг олгоно. Геодүрслэлийг Зурагзүйн салбар болон бусад шинжлэх ухааны салбарууд геомэдээллийн зураглал үйлдэхэд хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах арга аргачлалыг онолын үндэстэй практик ажлуудын хамт судлана.