Төрийн үйлчилгээний маркетинг

MRKG802 / Доктор

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрөөс байгууллага ба иргэдэд чиглэсэн үйлчилгээний маркетингийн бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх арга замыг оновчтой төлөвлөхөд хичээлийн зорилго оршино. Энэ хүрээнд: • Төрийн үйлчилгээний байгууллагын түвшинд маркетингийн шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх • Төрийн үйлчилгээний байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд сургах • Харилцааны ур чадвар олгох Академик компетенц: • Төрийн үйлчилгээний маркетингийн онолын бүтээлүүдийн орчин үеийн үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Төрийн үйлчилгээний байгууллагын түвшинд маркетингийн шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх Судалгааны компетенц: • Засгийн газрын зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар • Төрийн үйлчилгээний байгууллагын нөхцөл байдлын судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд сургах • Төрийн үйлчилгээний түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, бие даан тасралтгүй суралцах, харилцааны чадвар • Төрийн үйлчилгээний онцлогт тохирсон маркетингийн оновчтой шийдвэр гаргах

Товч агуулга

Төр ба улсын салбарын шинэчлэл. Төрийн үйлчилгээний маркетингийн хэтийн төлөв. Төрийн үйлчилгээний онцлог, үндсэн шинж чанар. Төрийнүйлчилгээний байгууллагад дотоод маркетинг хэрэгжүүлэх шаардлага.Төрийн үйлчилгээний процессын оновчтой зохион байгуулалт ба технологийн уян хатан байдал.Төрийн үйлчилгээн дэх иргэдийн оролцоо, нээлттэй засаглал, иргэний эрх, үүргийн тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох арга зам. Хэрэглэгчийг дээдлэх үзлийн тухай ойлголт, иргэдийн эргэх холбоо. Иргэний зах зээлийн онцлог, төлөвшил. Иргэд болон байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээ, цахим-засаглалын хэтийн төлөв. Үйлчилгээний чанарын ойлголт, нөлөөлөх хүчин зүйлс,чанарын загварууд. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжгүй байдал ба гомдлыг арилгах арга зам. Маркетингийн болон нийгмийн судалгааны байгууллагуудын үүсэл хөгжил, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг. Төрийн үйлчилгээнд судалгаа хийх ач холбогдол, арга, аргачлалууд. Судалгааны үр дүнг эргэж танилцуулах нь.Төрийн үйлчилгээний маркетингийн төлөвлөлтийн үйл явц, хэрэгжүүлэлт, хяналт, үнэлэлт, эргэх холбоо.