Орчин үеийн оптик

PHYS402 / Бакалавр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уг хичээлийн зорилго нь суралцагчдад орчин үеийн шинжлэх ухааны чухал судлагдахуун болох гэрлийн тухай цогц ойлголтыг өгөхөд оршино. Үүний тулд хичээлийн агуулгадаа гэрлийн тухай классик болон квант онолыг дэлгэрэнгүй багтаана. Мөн түүнчлэн гэрэл ашигласан технологийн шинэ салбар болох фотоникийн үндсэн ойлголтыг зааснаар суралцагч цаашид технологийн салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно.

Товч агуулга

Фотоникийн хүрээнд толь, линз, beamsplitter, waveguide, призм, резонатор зэрэг бүх төрлийн оптик төхөөрөмжүүд, тэдгээрийн хэрэглээ, мөн түүнчлэн гэрлийн классик ойлголт, гэрлийн долгоин ойлголтыг багтааж, технологийн судалгаа хийхэд чухал шаардлагатай фотоникийн үндсэн ойлголтыг өгнө. Квант оптикийн хүрээнд гэрлийн квант төлөвүүд, атомтай харилцан үйлчлэлцэх системийн талаар дэлгэрэнгүй оруулж, гүнзгийрэн лазерын квант онолын үндэсийг багтаана