Нийтийн удирдлагын онолын орчин үеийн чиг хандлага

PUAD800 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийтийн удирдлагын онолын тухай ойлголт, судлагдахуун тэдгээрийн үүсэл хөгжил, онолын урсгалууд, тэдгээрийн онцлог, мөн чанар, хүнд суртал нь нийтийн удирдлагын онолын үүсэх эх сурвалж болох тухай; Нийтийн удирдлагын онолын хамрах хүрээ, судлагдахуун, судалгааны арга, арга зүй; хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, онолын судлагдахууны талаар системтэй судлан нийтийн удирдлагын чиглэлээр судалгаа хийх онолын тулгуур мэдлэгтэй болно.

Товч агуулга

Нийтийн удирдлагын онолын тухай ойлголт, тэдгээрийн үүсэл хөгжил, онолын урсгалууд, тэдгээрийн онцлог, мөн чанар, хүнд суртал нь нийтийн удирдлагын онолын үүсэх эх сурвалж болох тухай; Нийтийн удирдлагын онолын хамрах хүрээ, судлагдахуун, судалгааны арга, арга зүй; хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, тэдгээрийн үзэл баримтлал. Сонгодог төрийн удирдлагын онолын үүсэл, чиг хандлага, үзэл баримтлал, онцлог, мөн чанар, сонгодог төрийн удирдлагын онол нь нийтийн удирдлагын онолын цөм болох нь, онолын хамрах хүрээ, гол төлөөлөгчид, Фредерик Тейлор, Роберт Оуэн, Чарльз Бэббидж, Макс Вебер, Герберт Саймон, Анри Файоль тэдгээрийн үзэл баримтлал. Неоклассик төрийн удирдлагын онолын үүсэл, онцлог, мөн чанар, неоклассик төрийн удирдлагын онол нь нийтийн удирдлагын онолын зайлшгүй чухал хэсэг болох нь, онолын хамрах хүрээ, гол төлөөлөгчид, Mэри Паркер Фоллет, Вернард, Элтон Майо, Абрахам Маслоу, Фредрик Херзбэрг, Доглас Макгрегор, Крис Аргирис, Ренсис Ликерта тэдгээрийн үзэл баримтлал, ижил төстэй болон ялгаатай хандлага, чиглэлүүд, шүүмж. “Шинэ нийтийн удирдлага”-ын дараах нийтийн удирдлагын тухай онолын урсгалын онцлог, мөн чанар, “Шинэ нийтийн удирдлага”-ын дараах нийтийн удирдлага нь нийтийн удирдлагын шинэ судлагдахуун болох нь. Шинэ нийтийн удирдлага”-ын дараах нийтийн удирдлага. Орц-гарц-үр дүн- үр нөлөө. Мухардмал байдал уу эсвэл шинэ боломж уу? Төгсгөл үү? Шинэ эхлэл үү? Ирээдүй ба нийтийн удирдлага.