Аялал жуулчлалын бүс нутаг төлөвлөлт

TOUR404 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлалыг байгаль, нийгмийн нөхцөл нөөцөд тулгуурлан хөгжүүлэх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ Монголын болон олон улсын түвшинд аялал жуулчлалын нөхцөл нөөц, байгаль, газарзүй, түүх, нийгэм, соёл, иргэншил, түүний онцлогийн талаарх цогц мэдлэгийг олж авна. Аялал жуулчлалыг бүсчилж хөгжүүлэх онол, аргазүйг судалж, орон нутаг, тусгай хамгаалалттай газар нутагт байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үзэл баримтлалыг судална.

Товч агуулга

Аялал жуулчлалын бүс нутгийн тухай ойлголт, аялал жуулчлалыг бодлого төлөвлөлтийн шаардлага ба ач холбогдол, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлтийн үндсэн арга зарчмууд, жуулчны зорих газрын тухай ойлголт, аялал жуулчлалын төлөвлөлтийн зорилтууд, аялал жуулчлалын төлөвлөлт, судалгааны бэлтгэл, бүс нутгийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн судалгаа шинжилгээ, хамрах хүрээ, аялал жуулчлалын мэдээлэл боловсруулалтын аргууд, үр дүнгийн хэрэглээ, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг тодорхойлох нь, аялал жуулчлал хөгжүүлэхтэй холбогдсон санал зөвлөмж боловсруулах, аялал жуулчлалын төлөвлөлтийг хэрэгжүүлэх ба хянах үйл явц, Монголын аялал жуулчлалын бүс нутгуудыг тодорхойлох асуудлыг багтаана.