Араб хэлний хэлзүй 2

ARAB202 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Тус хичээлийн зорилго нь тухайн хэлний хэлзүйн үндсэн суурь дүрмүүдийг үргэлжлүүлэн эзэмшүүлж өөрийн сонирхол, хүсэл зоригийн хүрээнд энгийн харилцан яриа үүсгэж, бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн, өөрт хэрэгтэй аливаа мэдээллийг ялган ойлгож, товч тэмдэглэн авах, өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Араб хэлний зүйг үзэж судалснаар тухайн хэлний хэлзүйн ерөнхий ойлголттой болж үгийг зөв хувилган, хэлзүйн алдаагүй бичих, ярих чадвар эзэмшихээс гадна төрөлх хэлнээ зөв оновчтой дүйлгэн орчуулах суурь мэдлэгийг эзэмшинэ. Тодорхой нэг шаардлагаар энгийн харилцаа үүсгэж, асуултанд хариулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын ярьсан болон бичсэн зүйлээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялган ойлгох, хувь хүний тухай товч мэдээг өгч зөвшөөрсөн, үгүйсгэсэн хариултынхаа учир шалтгааныг тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Тус хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Аливаа гадаад хэл сурах үйл явц нь унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмших явдал юм. Энэхүү чадваруудад тулгуурлан араб хэлний үгийн бүтэц, ялангуяа биеийн төлөөний нэр, түүний өгүүлбэрт хэрхэн зохицох байдал, тэмдэг нэрийн утгыг хэрхэн өөрчлөх зүй тогтол, үйл үгийн орчин цагийн араб хэлний хэлзүйн үндсэн дүрмүүдийг авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэн судална. Гурван үсэгт үйл үгийн түгээмэл хэрэглэгддэг төрлүүдийн үйл үгийн өнгөрсөн цаг масдаруудыг үзэх бөгөөд эдгээрийн үүрэг, хэрэглээний онцлог байдлыг дэлгэрэнгүй үзнэ.