Реакторын физикийн лаборатори

NUCL314 / Бакалавр

Багц цаг: 2

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: 6 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Цөмийн эрчим хүч, технологийг нэвтрүүлэхэд хүний нөөцийн асуудал өндөр ач холбогдолтой байдаг. Цөмийн үндсэн тоног төхөөрөмж, ялангуяа цөмийн реактортой холбоотой лабораторийн хичээлийг явуулахад тухайн сургуулиас өндөр өртөгтэй нарийн мэргэжлийн лаборатори байхыг шаарддаг. Ихэнх тохиолдолд реакторын физикийн лабораторийн хичээлийн аль нэг улсын судалгааны реактор дээр хийлгэдэг. Реакторын физикийн лабораториор оюутанд реакторын физикийн үндсэн туршилтууд, эдгээртэй холбоотой онолын мэдлэг, туршилтанд бэлтгэх тооцоо, лабораторийн туршилтын бэлтгэл ажил, аюулгүй ажиллагааны зарчим, онлайнаар судалгааны реактор дээр туршилтыг тавих зэргүүдийн талаар мэдлэг олгоно.

Товч агуулга

Реакторын физикийн лабораторийн хичээлээр өөр улсад байрлах цөмийн судалгааны реактор дээр реакторын физикийн туршилт хийх боломжийг олгоно. Өөр улсад байрлах цөмийн реакторын удирдлагийн өрөөнд суурилагдсан тоног төхөөрөмжийг ашиглан интернэтээр дүрс, видеог дамжуулж хичээлийн танхимд байх оюутнуудад мэдээллийг өгнө. Хичээлийн танхимд байх онлайн видео хурлын төхөөрөмжөөр дамжуулж оюутнууд реакторын удирдлагийн өрөөнд байгаа операторуудтай ярилцаж реакторын физикийн туршилтыг гүйцэтгэнэ.