Модлог ургамлын анатоми, физиологи

FORS303 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр модлог ургамлын физиологийн үйл явцын үр дүнд үүсэх модлог эдийн биохими болон эс, эдийн бүтцийг судлана. Модны өсөлтийг эд эсийн төвшинд нь ойлгосноор ойн бүтэц, үйл ажиллагаа болон түүний экологи, эволюцийн мөн чанарыг бусад гуурст ургамлуудтай харилцуулах, навчит болон шилмүүст моддын физиологийн онцлог, тэдгээрийн эд эсийн төвшинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлхаас гадна модлог ургамлын өсөлт хөгжилтөнд ямар төрлийн физиологийн хүчин зүйлүүд нөлөөлдөг болох, ургамлын амьдралын дотоод шалтгаан тохируулгын механизм, тэдгээрийн холбоо хамаарал, эс, эдийн физик, химийн шинж чанар, бодис энергийн солилцоо, осмос систем, мембран, ус ба ионуудын нэвчилт, фотосинтез түүний үе шатууд, химизм, нөлөөлөх гадаад хүчин зүйлүүд, амьсгал ба органик бодисын хувирал, амьсгал фотосинтезийн хоорондын хамаарал, усны горимын үндсэн зүй тогтлууд, таримал ургамлын усалгааны физиологийн үндэс, ургамлын ус ашиглалт, өсөлт хөгжилтийн зүй тогтол, гормонууд, эс эдийн өсгөврийн биотехнологи, стресс үзэгдэл, ган, халуун, хүйтэн, давсжилт, эмгэг үүсгэгчид тэсвэржих, хоёр дахь метаболизм ба ургамал хамгааллын асуудлууд зэргийг үзэж судална. Мөн модлог ургамлын эд эрхтэн, тэдгээрийн морфологи шинж чанар, бүтэц болон эрхтний өсөлт хөгжилт, фотосинтез, шим тэжээлийн бодисын шингээлт, тэдгээрийн цикл, гормон түүний ургамлын өсөлт хөгжилтөнд гормоны үүрэгь моддын бүтэц болон гүйцэтгэх үүргүүд, фотосинтезийн морфологийн, цитологийн болон биологийн үндэс, ууршилт, нүүрс-устөрөгч ба протейны метаболизм, модлог ургамлын байгалийн тааламжгүй нөхцлийг тэсвэрлэх чадварын физиологийн үнэлгээ зэргийг үзэж судална. Энэ хичээл нь ой судлал болон ойн менежментэд чухал үүрэгтэй ойн экологи болон модны стресс физиологийн судалгааны суурь мэдлэг болно

Товч агуулга

Энэхүү хичээлээр модлог ургамлын эдийн биохими болон эс, эдийн бүтэц, модны өсөлтийг эд эсийн төвшинд нь ойлгосноор ойн бүтэц, үйл ажиллагаа болон түүний экологи, эволюцийн мөн чанарыг бусад гуурст ургамлуудтай харилцуулах, навчит болон шилмүүст моддын физиологийн онцлог, тэдгээрийн эд эсийн төвшинд явагдах физиологийн профессууд, тэдгээрт орчны нөхцөл хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлхаас гадна модлог ургамлын өсөлт хөгжилтөнд ямар төрлийн физиологийн хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг судална