Дулааны гидравлик

NUCL405 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Цөмийн станцын дулаан гаргах, чадал үйлдвэрлэх, хөргөх процесс дулааны гидравликийн үндсэн ойлголтууд дээр суурилдаг. Уг хичээл оюутанд цөмийн реакторын дизайн, аюулгүй байдлын тооцоонд шаардагдах термодинамикийн үндсэн хуулиуд, дулааны гидравликийн онолын талаар мэдлэг олгох зорилготой.

Товч агуулга

Термодинамик, дулаан дамжуулалт, шингэний механикийн хууль, зарчмуудыг цөмийн салбарт ашиглах, үүнд хоёр фазын урсгал, буцлах процессоор дулаан дамжих. Реакторын голомт дотор дулаан дамжих процесс, хөргүүрийн суваг дахь дулааны гидравлик, цөмийн станцын энергийн баланс, чадлын цикл, уурын генератор, реакторын дулааны дизайн зэргүүдийг авч үзнэ.