Экосистемийн экологи

ECOL311 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь оюутанд экосистемийн экологийн шинжлэх ухааны үндсэн ойлголт, мэдлэгийг олгоно. Хичээлийн үндсэн зорилго болоод ач холбогдол нь оюутанд ус, энергийн ба бодисын эргэлт, тэдгээрийн гарал үүсэл болоод бичил биетэй, ургамал амьтнаар дамжих эргэлтийн талаарх мэдлэгийг олгож буйд оршино. Экосистемтийн үндсэн зарчимууд, дэлхийн уур амьсгалын систем, ус болоод энергийн тэнцвэртэй байдлын тухай мэдлэг нь улам бүр тулгамдсан асуудал болж буй дэлхийн дулаарал, цаг уурын гамшигт үзэгдэл болоод тэнд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай тодорхой системтэй ойлголтыг оюутанд олгоно.

Товч агуулга

Экосистемийн экологийн судлах зүйл, түүх. Экосистемийн бүтэц. Экосистемийн процессуудыг хянагч хүчин зүйлүүд. Хүний үйл ажиллагаанаас үүссэн дэлхийн экосистемүүдийн өөрчлөлт. Дэлхийн уур амьсгалын систем Дэлхийн энергийн баланс. Атмосфер болон далайн системүүдийн бүтэц ба эргэлтүүд, тэдгээрийн уур амьсгалд гүйцэтгэх үүрэг. Хуурай газар болон ургамлан нөмрөгийн уур амьсгалд үзүүлэх нөлөө. Гадаргын энергийн баланс. Экосистем рүү ус орох ба гарах механизмууд. Экосистем доторх усны шилжилт. Эвопораци, транспираци. Фотосинтез ба түүний хэлбэрүүд. Фотосинтезийн процессийг тодорхойлогч хүчин зүйлүүд. Фотосинтезийн экосистемд гүйцэтгэх үүрэг. Экосистемийн нийт ба цэвэр анхдагч бүтээмж. Нийт ба цэвэр анхдагч бүтээмжийг тодорхойлогч хүчин зүйлүүд. Экосистемийн нүүрстөрөгчийн хуваарилалт. Экосистем дэхь N, P, S-ийн эргэлтүүд. Цаг хугацаа, орон зайн динамик. Сукцесс. Алтернатив тогтвортой төлөв байдал. Зүйлүүд экосистемийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх. Экосистемийн үйлчилгээ, экосистемийн инженерүүд. Экосистемийн концепцийг менежментэд хэрэглэх. Экосистемийн нөхөн сэргэх чадвар ба тогтвортой байдал. Ойн экосистемийн менежмент. Загасны аж ахуйн менежмент. Экосистемийн нөхөн сэргээлт. Ховор зүйлүүдийн менежмент. Экосистемийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэлэх.