Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй

CILA300 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тухай ойлголт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулахад төрийн оролцох оролцоо, чиг үүрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйгээр зохицуулагдах харилцаа, түүний эрх зүйн зохицуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн бусад салбар эрх зүйтэй холбоотой болон бусад салбар эрх зүйгээс ялгагдах онцлогийн тухай онол, практикийн мэдлэгийг эзэмшүүлэх, төрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоох байгуулгаас батлан гаргасан хууль тогтоомжийг онол практикийн үүднээс танин мэдэх, энэ асуудлыг эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, нийгмийн амьдралд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэхэд оролцох чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ аливаа шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хуулиар зөвшөөрөгдсөн үзэл баримтлал, зарчмын үүднээс хандах дадлыг оюутанд төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн асуудал, зарчим, шийдвэр гүйцэтгэх үндэслэл, шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо, шийдвэр гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх, түдгэлзүүлэх, дуусгавар болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид тэдний эрх, үүрэг, төлбөр төлөгчийн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах зэрэг асуудлыг судална