Синергетик

PHYS715 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Синергетик бол байгаль, нийгмийн аливаа ярвигтай бүрэлдэл бүтэц бүхий системд хувьслаар шинэ төрх төлөв бүрэлдэх зүй тогтлыг илэрхийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж эхэллээ. Синергетик нь хувьслаар шинэ зүй тогтол төрөл олон бүрэлдэхүйн цоо шинэ үзлийн учиг үзүүрийг хүмүүнд атгуулж буй эрдэм мөн. Ярвигтай нийлмэл систем бол дотоод тоо томшгүй бүрэлдэлийн үйлчлэдлээс гадна гадаад орчин лугаа найрахуйд эмх замбараагүй, хутгалдаж хуйларсан харилцан үйлчлэлд өртөж үйлийг туулахдаа яваандаа заавал шинэ дэг эрэмбэ, төрх төлвийг сонгож аяндаа цэгцэрдэг жамтай. Сонголт бол сэрэхүйн илрэл мөн учир хувьсал нь ухааныг төрүүлэгч мөн гэх санаанд синергетик хүргээд байна. Амьд болон амьгүй ертөнцийн бүхийл бүрэлдлийн зүй жам хийгээд чинагш төгөлдөржин ухаалаг бүтцийг бүрэлдүүлэх зүй итогтлыг синергетик судлах гараандаа онцгой ач тустайг нь мэдэрч, эрдмийн үйлст хүчээ зориулахаар зоьж буй залууст мэргэжлээс хамаарахгүйгээр Орчлонгийн хувьслын түгээмэл цар хүрээний талаар мэдээлэл өгөх нь зүйтэйг эдүгэ хатуу тогтоод байна.

Товч агуулга

Математик загварчлалын түгээмэл хэлээр хувьслын синергетик зүй тогтлыг илэрхийлэх арга улам бүр нарийсан боловсорч байгаа учраас олон салбарт хэрэглэх боломж нээгдсээр байна. Физик, хими, биологи, ялангуяа эсийн төвшинд биологи систем дэх физик, биохими, шинэ бүтэц бүрэлдэхүйн шинж төрхийг илрүүлэхэд синергетик нэн давшингуй хөгжиж байгааг үзнэ.