Олон улсын улс төрийн эдийн засгийн үндэс

INRE402 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын харилцааны мэргэжлийн суурь хичээлүүд үзэж судласан оюутнуудад улс төр, эдийн засгийн бодлогын уялдаа холбоог тайлбарлаж ойлгуулах, улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл хөгжил, орчин үеийн чиг хандлагын тухай мэдлэг олгох, түүндээ түшиглэн улс орнуудын харилцаанд эдийн засгийн бодлогын асуудлыг улс төрийн арга механизмаар зохицуулах талаар тодорхой ойлголт өгч, мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд оюутан дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан худалдаа, валют санхүүгийн эдийн засгийн глобал бодлого, зохицуулалтын талаар үндсэн ойлголттой болж гадаад, дотоод эдийн засгийн бодлогын уялдаа холбоог тодорхойлох чадвартай байхад суралцсанаараа ач холбогдолтой.

Товч агуулга

Улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлыг нарийвчилж үзэж судлахаас өмнө суралцагчийн заавал мэдсэн байх ёстой улс төрийн философи сэтгэлгээ, төрийн эрх, үүрэг, оролцоо, иргэдтэй харилцах харилцаа болон эдийн засгийн бодлогод оролцох үүрэг, хэм хэмжээний талаар үндсэн асуудлуудыг тодруулж авч үзнэ. Ингэхдээ төр барих засаглалын хэлбэр /ардчилсан болон дарангуйлалын/, ялгаа, сонгуулын систем, тогтолцоо, улс төрийн намуудын зорилго, үүрэг, оролцоо, эрх зүйн хэм хэмжээ зэрэг улс орнуудын дотоодын институцийн хөгжил, улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх механизмын талаар илүү тодорхой авч үзнэ. Дотоодын бодлогын орчинг тодорхой авч үзсэнээр гадаад буюу глобал түвшинд улс орнуудын хооронд улс төр, эдийн засгийн бодлогын асуудлаар харилцах, шийдвэр гаргах үйл явц, тогтсон хэв маяг, олон улсын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, шийдвэрийн нөлөө, глобал түвшинд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх механзмын талаар тодорхой мэдлэг олгох хүрээнд хичээлийн агуулгыг тодорхойлж авч үзсэн.