Хөрсний экологи

ECOL415 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр хөрсний тухай үндсэн онолын ойлголт, түүний гарал үүсэл, хөрс үүсвэрийн хүчин зүйлс, үйл явц, хөрсний хими, физик, механик бүтэц, шинж чанарууд болон хөрсний ангилалын талаарх суурь мэдлэгийг олгоно. Түүнчлэн хөрсөн орчин бол амьд организмыг тэтгэх амьдралын өвөрмөц орчин болох бөгөөд бодис, хий, биогеохимийн эргэлтэнд түүний гүйцэтгэх үүрэг, хөрсний экологийн орчин нь амьд биетийн тархалт болон зохилдолгоонд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хөрсний бүтэц бүрэлдэхүүн, физик химийн найрлага, рН, температур, нүүрстөрөгч, үржил шим гэх мэт орчны абиотик хүчин зүйлүүд болон хөрсний бичил биетэн (бактери, мөөг), сээр нуруугүй амьтад (хачиг, шавьж, нематод, чийгийн улаан хорхой, хавч хэлбэртэн) хоорондын харилцан хамаарал, тэдгээрийн экологийн бүлэглэлтэй танилцана. Хөрсний органик бодисын задрал ба минералын бодисын эргэлт, хувиралтанд хөрсөнд амьдрагч амьтдыг гүйцэтгэх үүрэгтэй танилцана. Ургамал, мөөгний хам холбоо, хөрсөнд анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүн үүсэх. Хүний үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлүүд (бороо, салхи, шуурга) уур амьсгалын өөрчлөлт хөрсний элэгдэл, эвдрэлд нөлөөлөх зэрэг хөрсний экологийн тулгамдсан асуудлыг авч үзэх болно.