Макроэкономиксийн шинжилгээ

ECON306 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Орчин үеийн макро эдийн засгийн онолын үндсэн загваруудтай танилцуулж, онолын загварын тавил, тэдгээрийг шийдэх арга аргачлалтай танилцаж, эмпирик судалгаа болон онолын уялдаа холбоог ойлгуулахад оршино.

Товч агуулга

Тус хичээлээр макро эдийн засгийн онолын үндсэн загваруудыг судалж, тэдгээрийн эмпирик хэрэглээтэй танилцана. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн үндсэн загвар болох Солоу-Своны динамик загварын шийдэл, уг загвар дээрх хадгаламжийн түвшин, хүн амын өсөлт технологийн дэвшил гэх мэт эдийн засаг дахь өөрчлөлт, шокийн нөлөө, загварын гол эмпирик ажлуудын үр дүнг үзнэ. Макро эдийн засгийн онолын ажлын морь болох үе давхцах залгамж холбооны загварын тавил, шийдэл, эдгээр загвар дээрх динамик үр ашиггүй байдал болон загварын хэрэглээнүүдтэй танилцана. Ахьсан түвшний макроэкономиксийн нэг сонирхолтой сэдэв нь хүлээлтийн талаарх онол болон асуудлууд юм. Энэ хичээлээр хүлээлтийн үндсэн загварууд болох адаптив, рационал хүлээлтүүдийн мөн чанар, сул болон давуу тал, тэдгээрийн хэрэглээг судална. Хүлээлт болон макро эдийн засгийн үндсэн загваруудаа ашиглан дараагийн лекцүүдээр бизнесийн мөчлөгийн онолуудыг үзнэ. Эхний хэсэгт бодит мөчлөгийн онолын үндсэн таамаглал, үр дүн, мөчлөг үргэлжлэх механизм болон хугацааг тодорхойлж тэдгээрийн эмпирик ажлуудыг гол үр дүнгүүдтэй танилцана. Мөчлөгийн онолын дараагийн хэсэгт Кейнсийн мөчлөгийн онолын үндсэн санаа, загварын тавил, үр дүн, мөчлөгийн үргэлжлэх механизмыг тодорхойлно. Эдийн засгийн мөчлөгийн үндсэн загваруудыг судалсны үндсэн дээр эдийн засгийн хэлбэлзлийн нэлээд хэсгийг тайлбарладаг хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг тусад нь судална. Зорилтот капитал, ашиглалтын зардалтай загварууд тэдгээрийн эмипирикт тулгардаг асуудал, тохируулгын зардалтай хөрөнгө оруулалтын динамик загвар болон Tobin q онолтой танилцана. Хэрэглээ хадгаламжийн онолуудаас насан туршийн байнгын орлогын онол болон хэрэглээ RW (random walk) процесс болох нь, тус онолын эмпирикт тулгардаг асуудал, тэдгээрийн шалтгаануудыг танилцуулах болно. Насан туршийн хэрэглээний онолын амьдралд хэрэгжихгүй байх онолын үндэслэлүүд нь болгоомжлолын хадгаламж, зээлийн хязгаарлалт, эрсдлийн урамшуулал гэх мэт юм. Нөгөө талаас хэрэглээний хэт мэдрэмтгий байдал, хэт мэдрэмжгүй байдал зэрэг нь хэрэглээний тайлагдашгүй оньсого болохыг харах болно. Эцэст нь, макро эдийн засгийн чухал асуудал болох инфляцийн эдийн засагт үзүүлэх бодит нөлөөллийг судлах болно. Инфляцийн нөлөө нь институцийн бүтэц болон инфляциийн хүлээгдэж буй эсэхээс хамаардаг. Бүрэн индексжсэн эдийн засагт хүртэл инфляци бодит зардал учруулж байдаг.