Газар ашиглалтын үнэлгээ

LANM405 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Газар ашиглалтын хэв шинжүүд, түүний үнэлгээ болон экологийн үнэлгээ, хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийн үнэлгээ, татварын үнэлгээ, нэг бүрчилсэн үнэлгээ, бөөнөөр үнэлэх үнэлгээний талаар системтэй мэдлэг өгөх зорилготой бөгөөд хичээлийг судалснаар газар ба бусда өмчийн үнэлгээний онол практикийн мэдлэг эзэмшиж, энэ талаарх асуудалд оюутан дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ

Товч агуулга

Энэхүү хичээл нь газар ашиглалтын хэв шинж, газрын эдийн засгийн агуулга, газрын үнэлгээний нөлөөлөх орон зайн хүчин зүйлс, олон улсын үнэлгээний стандарт, газрын татвар, төлбөрын бодолт, байршлын тооцоолол, газрын зах зээл, нэг бүрчилсэн болон масс үнэлгээний арга зүй, нөхөн төлбөрийн үнэлгээ, кадастрын үнэлгээ, экологи эдийн засгийн үнэлгээ гэсэн үндсэн агуулгын хүрээнд явагдана.