Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс

LANM308 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлээр Газар зохион байгуулалтын чиглэлээр суралцан газар төлөвлөлт, газрын кадастр, газрын үнэлгээний чиглэлээр мэргэшиж буй оюутнуудад бэлчээрийн газар ашиглалт, түүнийг зохион байгуулах хэрэгцээ, шаардлагыг судлан монгол орны нөхцөлд хөдөө аж ахуйн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад шаардагдах бэлчээрийн мал аж ахуйн газарзүйн болон хөдөө аж ахуйн ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх үндсэн зорилготой бөгөөд бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулж сурна. Газар эзэмшилт, ашиглалтыг төсөл хөтөлбөр сонгон шалгаруулж олгох журмын дагуу ХАА-н үйлдвэрлэл эрхлэх зорилгоор төлөвлөгдсөн газрыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрхлэх газрын менежментийн арга ажиллагааг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр хөдөө аж ахуйн газар ашиглалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалангийн бүсчлэл, Монгол орны ХАА-н үйлдвэрлэлийн онцлог, зохион байгуулалт, газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжилт, таримал ургамлын ургах орчин, таримлыг сэлгүүлэн тариалах онцлог, тарималд шаардагдах шим тэжээлийн бодисын хангамж, бордоо, хөрс ашиглалт, хамгаалалтын талаар суурь ойлголт авна.)