Архивын онол, арга зүй

ARCH411 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Архивын онол, арга зүйн талын үндсэн мэдлэг олгож, арга зүйг эзэмшүүлэх, түүний үндсэн дээр байгууллагын болон төрийн архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт, тоо бүртгэл, ашиглалтын ажлыг зөв зохион байгуулах, архивын байгууллагад ажиллах чадвар, дадал дүй эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Архивын шинжлэх ухааны судлагдахууны дагуу архивын нөхөн бүрдүүлэлт, баримтын үнэ цэний нягтлан шалгалт, баримтанд эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, тоо бүртгэл, хадгалалт хамгаалалт, ашиглалт, архивын эрдэм шинжилгээ, хэвлэн нийтлэл, мэдээлэл лавлагааны сан бүрдүүлэх талаарх онолын үндсэн асуудлуудыг судална. Байгууллагын болон төрийн архивын чиг үүрэг, хийгдэх ажлуудын арга зүй, зохион байгуулалтыг нэг бүрчлэн авч үзнэ. Архивын байгууллагад дадлага хийнэ.