Геомандлын зайнаас тандан судлал

GEOG815 / Доктор

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагчдад геомандлын зайнаас тандан судлалын зарчмууд болон сансрын мэдээг боловсруулах аргуудын талаар үндсэн мэдлэг олгох гол зорилготой. Уг хичээлийг судалсанаар, оюутан геомандлын зайнаас тандан судлалын зарчмууд, геомандлыг сансрын мэдээ ашиглан судлах аргуудын талаар онолын мэдлэгтэй болохоос гадна, уг аргуудыг өөрсдийн судалгаанд хэрэглэх, бие даасан бусад судалгаа явуулахдаа ашиглах мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

Геомандлын зайнаас тандан судлалын зарчмууд болон геомандлын янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн мониторингийн онолын суурь; геомандлын процессын мониторинг хийдэг дагуулууд болон төхөөрөмжүүд; цахилгаан соронзон долгионы ойрын, дундын, цацаргалтын нэл улаан туяаны болон богино долгионы мужид хүлээн авсан тоон мэдээ, тэдгээрийн онцлог; дүрс мэдээг боловсруулах анхан шатны болон боловсруулалтын бусад аргууд; зайнаас тандсан мэдээг цасны мониторинг, ой, хээрийн түймрийн мониторинг, бэлчээрийн ургамлын төлөв байдал болон биомассын мониторинг, нуурын усны өөрчлөлтийн мониторинг, газрын гадаргын температурын өөрчлөлтийн мониторинг, газрын шилжилт болон газар хөдлөлийн судалгаа, агаар мандлын төлөв байдлын үнэлгээ зэрэг судалгаанд ашигласан хэрэглээнүүд.