Азийн улс төр

POLI417 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Ази тивд улс төрийн эдийн засгийн нөлөө бүхий орнуудын улс төрийн систем, дотоод улс төрийн үйл явцыг судлан хооронд нь харьцуулах замаар судалж буй орнуудын улс төрийн тогтолцооны талаар оюутнуудад мэдлэг эзэмшүүлнэ.

Товч агуулга

1. Хятадын улс төр: Маогийн тоталитар дэглэм, Дэн Сяопины эдийн засгийн шинэтгэл, Зян Земин болон Хуа Зинтаогийн улс төрийн бодлого. Хятадын өнөөгийн улс төр, эдийн засаг нийгмийн байдал. “Нэг улс хоёр бодлого”-ын үр нөлөө. хэрэгжилт. Ази болон дэлхийн улс төрийн бодлогод Хятадын эзлэх байр суурь Монгол улс ба Хятад. Монголын гадаад бодлого ба Хятадын эдийн засгийн өсөлт. Хятадаас Монголд явуулж ирсэн улс төр, эдийн засгийн бодлого.Монгол, Хятадын хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага. 2. Японы улс төр: Япон орны улс төрийн шинэтгэл. Мейжийн шинэчлэлийн бодлого, түүний онцлог, ач холбогдол. Дэлхийн I, II дайны үеийн Японы улс төр,эдийн засгийн бодлого. 1945 оноос хойшхи Японы үсрэнгүй хөгжилт ба Либераль ардчилсан нам. 1948 оны Шинэ Үндсэн хууль ба Японы улс төрийн тогтолцоо, дотоод улс төр ба улс төрийн намууд. Япон улсаас Ази тивд явуулж буй улс төр, эдийн засгийн бодлого. 3. Монгол ба Япон улсын найрамдалт хамтын ажиллагаа. Японоос Монголд хэрэгжүүлж буй эдийн засгийн тусламж, дэмжлэг. Монгол Японы улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага. Солонгосын улс төр, эдийн засгийн хөгжилт. Солонгосын хойгийн дайн ба Өмнөд Солонгос ардчилсан хөжглийн замыг сонгосон нь. Солонгосын төрийн тогтолцоо, дотоод улс төр, улс төрийн институциуд, нам, намын систем. Солонгосын хойгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал. Солонгосын Ази тивд явуулж буй улс төр, эдийн засгийн бодлого. Солонгос Монголын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээ тэлж буй нь. Солонгос Ази тив дэхь Монголын гол түншлэгч улс болох нь. Солонгос улсаас Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа. 4. Тайваны улс төр: Гоминданы засгийн газраас өнөөг хүртэлх Тайваны улс төрийн тогтолцооны бүрджилт, овог аймгуудын хоорондын өрсөлдөөн, орон нутгийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт. Тайван дахь АНУ-ын ашиг сонирхол, нөлөө. Тайван дахь ардчилал. Тайваны улс төр, эдийн засгийн өсөлт. Монгол Тайваны улс төр, эдийн засгийн харилцаа. 5. Энэтхэгийн нийгэм, улс төрийн тогтолцоо, төрийн байгуулалт, парламент, засгийн газар, улс төрийн намууд, сонгууль, сонгуулийн тогтолцоо. Энэтхэгийн улс төр, эдийн засгийн нөлөө өсөж буй нь. Энэтхэг Монголын харилцаа өргөжин тэлж байгаа нь.