Араб хэлний ярих, сонсох дадал 2

ARAB206 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Араб хэлний үгийг зөв дуудаж хэвшүүлэх, хэлзүй, үгийн сан, ярианы хэлний дунд шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангилалаар А2 түвшингийн мэдлэг олгон яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих мөн толь хэрэглэх чадвартай болгох, зарим нэг салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг сонсоод зөв ойлгох, өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож, ойлголцох чадвар олгох зорилготой. Ингэснээр энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой оршино.

Товч агуулга

Араб хэлний үг, өгүүлбэр хэлэх явцад өргөлтийг зөв хэлж, хэлзүйн үндсэн зарчмуудыг ярианд хэрэглэх, өдөр тутмын сэдвээр харилцан ярилцаж улмаар ярих чадвартай болох ярих сонсох дадлагыг хөгжүүлэхийн тулд DVD, CD үзэх, сонсох тэмдэглэл хийх зэрэг дадлага ажлаар хичээл орно.