Сэтгүүл зүйн онолын үндэс (НУС-ын мэргэжлийн суурь)

JOUR200 / Бакалавр

Багц цаг: 3

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь сэтгүүл зүйн үүсэл, хөгжлөөс эхлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааны онцлог, үүрэг, зарчим, нийтлэлийн бүтэц, үр нөлөө, үр ашиг, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, мэдээллийн онолын үндэс зэрэг сэтгүүл зүйн тулгуур категориудыг хялбарчилсан цэгцтэй байдлаар ойлгуулахад оршино. Энэ хичээлийг судлах суурь мэдлэг олж авна. Сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлог, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар тодорхой мэдлэгтэй болно. Энэ хичээлээр олж авсан мэдлэгт түшиглэн мэргэжлийн зарим хичээлийг бие дааж сзудлах чадвар эзэмшинэ. Сэтгүүл зүйн ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, нийгмийн институт болох онцлогийг бүрэн ойлгох болно.

Товч агуулга

Сэтгүүл зүй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бие даасан шинжлэх ухаан болох ерөнхий ойлголт өгнө. Сэтгүүл зүйн үүсэл, хөгжлийн үндсэн үе шатууд үүрэг зарчим, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтлэлийн үр нөлөө үр ашгийн онолын үндсийн талаар мэдлэг өгнө. Мөн сэтгүүл зүй ба бусад шинжлэх ухааны харилцаа холбоо, ОНМХ-ийн бүтэц, сэтгүүлчид тавигдах шаардлага, нийгмийн шинж төрхийн талаар суурь мэдлэг олгоно. Орчин үеийн сэтгүүл зүйн онолын гол урсгалууд, монголын сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудалтай танилцуулна.