Ой хамгаалал

FORS302 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Ой хамгаалал хичээл нь үндсэн хоёр хэсгээс бүрдэл болно. Нэгдүгээрт: Ойн шавьж судлал хэсгээр ойн шавьжны ангилал, экологийн бүлэглэл, ойн ценозод тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, онцгой хор хөнөөлт, тэдгээртэй тэмцэх, хамгаалах арга хэмжээний биологийн үндэслэлийг үзнэ. Хоёрдугаар хэсэгт: Ойн өвчин судлал хэсэгт ойн болон хотын ногоон байгууламжид өргөн тархсан өвчин, түүний онцлог, тархах болон халдварлах замууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замуудын талаар судална. Модлог ургамлын өвчин үүсгэгч биотик болон абиотик хүчин зүйлүүд, өвчний илрэл болон шинж тэмдэг, түүнийг таних арга зам, өвчний хэлбэрүүд, өвчин үүсгэгч болон модлог ургамлын харилцан үйлчлэл зэргийг судална.

Товч агуулга

(Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.) Ойн шавьжны тухай ерөнхий ойлголт, ойн шавьж судлалын салбар шинжлэх ухааны судлах зүйл, бие бүтэц, ангилал, экологийн үндсэн бүлэглэл, ойн шавьжны байгаль, ойн аж ахуйн холбоо, онцгой хор холбогдолт шавьжны хэт олшрол түүний шалтгаан, зүй тогтол, олшролын үе, үелбэр, давтагдал, дараалал, онцгой хортон шавьж, тэдгээрийн тархалт, хөнөөлийн голомтыг илрүүлэх, тэмцэж хамгаалах аргын ангилал, сонгох, зохион байгуулах, үр дүнг тооцох арга технологийн холбогдолтой үндсэн ойлголтыг эзэмшинэ. Мөн хичээлээр ойд элбэг тархсан ойн өвчин түүний онцлог, ойд тархах болон халдварлах арга замууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээтэй танилцана. Ойд голлон тохиолддог өвчин үүсгэгч вирус, халдварлалт, учруулах хор хөнөөл, урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга ажиллагаатай танилцан онолын болон практик дадлага чадвар эзэмшинэ. Ургамлын өвчний тухай ойлголт, ургамлын өвчний хэлбэр, халдварт болон халдварт биш өвчний шинж ялгаа, Халдварт өвчин үүсгэгч мөөг, мөөгийн ангилал, мөөгийн бэлгийн бус үржил, Ойн өвчнийг үүсгэгч бусад бичил организм, Модны өвчнийг оношлох тухай, Ур өвчнийг оношлох тухай, Тарьц суулгац ба үр жимсний өвчин, Ойн өвчний экологи, зонхилох өвчний хөгжлийн динамик, Шилмүүст ба навчит модны өвчин, Модны мөчир, ишний өвчин, Ойн өвчний прогнозчлол, урьдчилан сэргийлэх арга, Модлог ургамлын үндэсний илжрэл, Модлог ургамлын гол ишний илжрэл, Мод, модон материал, сууцны гэмтэл, Ойн өвчинтэй тэмцэх АА болон физик механик арга, Ойн өвчний хор хөнөөл тэдгээртэй тэмцэх арга, Ойн өвчинтэй тэмцэх хими-биологийн арга зэргийг үзэж судална.