Эрдэм шинжилгээний найруулга зүй

LING602 / Магистр

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Монгол болоод үзэж буй гадаад хэлээр хэл шинжлэлийн нэр томъёог зөв хэрэглэн, хоёр хэлээр сурах бичиг, судалгааны өгүүлэл, нэг сэдэвт зохиол уншиж, товчлол хийх, ишлэл авах, мэргэжлийн хичээлээр илтгэл тавих, илтгэлийн товч танилцуулга, хураангуй, магистрын дипломын ажил бичиж сурна.

Товч агуулга

Энэ хичээлээр монгол ба судалж буй гадаад хэлний найруулгын төрлүүд, тэдгээрийн авиан зүй, хэлзүй, утга найруулгын онцлог, аман яриа ба бичгийн хэлний найруулгын ялгаа, ялангуяа эрдэм шинжилгээний найруулгын өвөрмөц онцлогтой танилцана. Мэргэжлийн бичвэр уншиж бүтэц, утга зүйн анализ хийхэд суралцана. Үүнд:  Өгүүлбэр, догол мөр, эх сэдвийн гол агуулгыг тодорхойлох, догол мөрийн бүтэц-утгын задаргаа хийх, адил төсөөтэй сэдэв зохиох;  Сэдвийг хураангуйлж товчлох, дэлгэрүүлэх. Сэдвийн аль нэг хэсгийг ойролцоо утгатай, адил үүрэгтэй хэрэглэгдэхүүнээр солих, шаардлагагүй мэдээллийг хасах;  Ишлэл, товчлол хийх, сэдвийн гол агуулгыг тезис, резюме хэлбэрээр илэрхийлэх;  Бичвэр зохиоход логик холбоог анхаарах. Авиан зүй, үгийн сан, хэл зүй зүйн холбох хэрэгслүүдийг ашиглаж сура