Олон улсын оюуны өмчийн эрх зүй
INTL443 / Бакалавр
Багц цаг: 2
Хувийн эрх зүйн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 12 хоног
Семинар: 2 цаг - 8 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Олон улсын оюуны өмчийн эрх зүй хичээлийн зорилго нь оюутанд зохиогчийн оюуны болон эдийн засгийн эрхийг хамгаалах, бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, оюуны бүтээл туурвигчдыг дэмжих төрийн бодлого, аж үйлдвэрийн өмч болон зохиогчийн эрхийн үндэсний болон олон улсын хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг талаар онолын мэдлэг олгох болон оюуны өмчийн обьектуудад хамаарах оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эрх зүйн зохицуулалтыг оновтой сонгон хэрэглэх, оюуны өмчтэй холбогдолтой хэрэгт дүгнэлт хийж, хууль зүйн зөвөлгөө өгөх чадвар, дадал эзэмшүүлэхэд оршино.
Товч агуулга
Энэ хичээлээр оюуны өмч бүтээгчдийн оюуны болон эдийн засгийн эрхийг хамгаалах, бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх зорилгоор оюуны бүтээл туурвигчдыг дэмжих төрийн бодлого, аж үйлдвэрийн өмч болон зохиогчийн эрхийн үндэсний болон олон улсын хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенц болон үндэсний эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан судлаж оюуны өмчийн эрх зүйн онолын мэдлэг олгоно.