Ахисан түвшний франц хэл

LANG611 / Магистр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ахисан дээд C1 түвшний хэмжээнд эзэмшүүлнэ. Франц хэлний C1 түвшинг эзэмшүүлэхийн зэрэгцээ цаашид франц хэл шинжлэл, орон судлалын чиглэлээр ахисан түвшинд сурах суурийг тавина. Сурах үйл ажиллагааг ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлнэ.

Товч агуулга

Францын уламжлалт соёл, зан заншил, орчин үед өөрчлөгдөн хувирсаар буй нийгэм соёл, түүнд туссан өрнийн соёлын нөлөө, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, ураг төрлийн холбоо хэлхээ, зүйр цэцэн үг, хэлц үг, цаг үеийн асуудалтай холбоотой сэдвээр бичвэр уншиж ойлгосны дараа сэдвийн дагуу зохион бичлэг бичих, асуудал дэвшүүлэн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, түүнийгээ хамгаалах зэргээр хэлэлцүүлэг өрнүүлэх даалгавруудыг гүйцэтгэнэ. Даалгаврыг багаар гүйцэтгэнэ