Нефтийн хүнд үлдэгдлийн боловсруулалт

CHEM825 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нефтэд тулгуурласан уламжлалт шатахууны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхлээд 100 гаруй жилийг үзэж байна. Олборлох, тээвэрлэх, боловсруулах нь хялбар байдаг боловч анхдагч боловсруулалтаар гарган авч болох тунгалаг нефть бүтээгдэхүүн (бензин, дизель түлш)-ий гарц 40-50%-иас хэтрэхгүй, хүнд үлдэгдлийн хэмжээ асар их байдаг. Иймд нефтийн хүнд фракцид агуулагдах макромолекулт нүүрсустөрөгчдийг боловсруулж тунгалаг фракцийн гарцыг нэмэгдүүлэхээс гадна үлдэгдлийг боловруулан сайн чанарын битум, асфальт, металлургийн кокс гаргах ач холбогдолтой болохыг суралцагсад ойлгох болно.

Товч агуулга

Суралцагсад энэ хичээлийг судлах явцад түүхий нефтийн найрлагын 50 шахам хувийг эзлэх хүнд үлдэгдэл хэсгийн химийн найрлага, боловсруулах арга, гарган авч болох түлш шатахууны болон техникийн чухал хэрэгцээт бүтээгдэхүүн, тэдгээрийг боловсруулах явцад хэрэглэх тоног төхөөрөмж, катализатор, химийн процессын төрлүүдтэй танилцах болно. 21-р зуунд нефтийн нөөцийн хомсдолоос шалтгаалан олборлож байгаа нефтийг үлдэгдэлгүйгээр бнрэн боловсруулах асуудал чухал болж байна. Хүнд фракцийн макромолекулыг дулааны ба катализаторт боловруулалтанд оруулах урвалын болон катализаторын үйлчлэлийн механизмын талаар ойлголттой болж, нефтийн хүнд үлдэгдлийг боловсруулах байгальд ээлтэй цэвэр технологийн процессыг удирдан явуулах арга барил, чадварт суралцах болно