Өгөгдлийн холбоо

ECEN206 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр өгөгдлийг компьютерийн сүлжээгээр дамжуулахтай холбоотой үндсэн ойлголтуудыг нээлттэй системүүдийн харилцан холболтын загвар (OSI model) болон TCP/IP протоколын физик, өгөгдлийн сувгийн давхаргуудын үүрэг, функцээр дамжуулан судална.

Товч агуулга

OSI загвар ба TCP/IP протокол, тэдгээрийн давхаргуудын үүрэг, функц. Физик давхарга: өгөгдөл ба дохио, өгөгдлийг тоон ба аналог дохиогоор дамжуулах, зурвасын өргөн ашиглах техникүүд, дамжуулын орчин, холбогчтой сүлжээ. Өгөгдлийн сувгийн давхарга: үүрэг, функц, хаяглалт, АRP протокол, алдаа илрүүлэх ба засах, өгөгдлийн сувгийн хяналт, дамжууллын орчинд хандалтын хяналт. Кабелийн сүлжээ: этернэт сүлжээний технологи, телефоны сүлжээ, DSL, SONET, ATM, кабель ТВ-ийн сүлжээ. Утасгүй сүлжээ: утасгүй дотоод сүлжээ, bluetooth технологи, WiMAX, үүрэн телефоны сүлжээ, хиймэл дагуулын сүлжээ