Солонгос хэлний эрх зүйн орчуулга

KORE464 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хууль эрх зүйн талаар болон БНСУ-ын хууль эрх зүйн тогтолцооны талаар ойлголттой болж, хууль эрх зүйн үг хэллэг, хууль тогтоомжийн найруулгатай танилцана. Хууль эрх зүйн талаарх бичвэр болон сонсох ажлуудыг солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулах, Монгол улсын зарим хууль тогтоомжийн монгол, солонгос орчуулганд харьцуулсан шинжилгээ хийж, тодорхой гэрээ хэлэлцээр, нэхэмжлэл, шүүхийн шийдвэр зэрэг хууль тогтоомжуудыг монгол хэлнээс солонгос хэл рүү орчуулах чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хууль гэж чухам юу болох, бидний өдөр тутмын амьдралтай хууль ямар гүн гүнзгий холбоотой болохыг мэдэж авах болно. БНСУ-ын хууль эрх зүйн тогтолцоо, тухайлбал хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцана. Хичээлийн гол агуулга нь эдийн засгийн харилцаан дахь хууль эрх зүйн ойлголтууд (Үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн эрх ашиг, бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, цахим худалдаанд хэрэглэгдэх хууль, болон оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн тухай, хэрэглэгчдийн эрх ашгийн зөрчил), гэр бүлийн харилцаан дахь хууль эрх зүйн ойлголтууд (гэрлэлт, салалт, төрөлт, хүүхэд үрчлэл, өв залгамжлал, гэрээслэл зэрэг), хөдөлмөрийн харилцаан дахь хууль эрх зүйн ойлголтууд(хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн цаг, ажилтны эрх, ажлаас гарах болон тэтгэвэрт гарахтай холбоотой харилцаа), гэмт хэрэг ба ял шийтгэлтэй холбоотой хууль эрх зүйн ойлголтууд( эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэлбэр, төрөл, ял шийтгэл, насан хүрээгүйчүүдийн гэмт хэрэг)-тай холбоотой эх бичвэрүүдийг солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулна. Монгол улсын хууль дотроос Монгол улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн монгол солонгос орчуулганд шинжилгээ хийх замаар хууль эрх зүйн үг хэллэг, найруулгад суралцана. Түүнчлэн олон улсын гэрээ, хэлэлцээр, тогтоомж, нэхэмжлэл, шүүхийн шийдвэр зэргийг сонгож монгол хэлнээс солонгос хэл рүү орчуулна.